Thursday, September 23, 2010

DAISY НОМЫН ЗОХИОГЧИЙН ЭРХ - Copyright on DAISY conversion

DAISY НОМЫН ЗОХИОГЧИЙН ЭРХ
Та энэхүү номыг сонсохын өмнө Монгол Улсын ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ хуулийн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн DAISY студид .  .  .  .  [номын нэр]  .  .  .  .  .  .  .  .  .-ийг DAISY ном болгон бүтээв.
Номыг уншсан Мөнхболд овогтой Эрдэнэчимэг
DAISY Продюсер Майдар овогтой Цэнгэл

Энэхүү бүтээлийг Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах тухай Зургадугаар бүлгийн  Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүдийг заасан 24-р зүйлийн 24.2.1-р заалтад зааснаар ашиг олох зорилгогүйгээр, мөн хуулийн 24.1.7-р заалтыг үндэслэн хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд  зориулж, Зохиогчийн эрхийн тухай хуульд нийцүүлэн бүтээв.

Мөн Олон улсын номын сангийн холбооны Оюуны өмчийн эрхийн тухай  байр суурийг баримталж, Хараагүй, хэлгүй, болон суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг, тэдэнд зориулан оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийн форматыг өөрчлөх зэргээр хүртээлтэй болгох нь зохиогчийн эрхийг зөрчих зөрчилд тооцох ёсгүй гэснийг мөрдлөг болгов.

DAISY НОМЫГ АШИГЛАХ  НӨХЦӨЛ
1.    DAISY ярьдаг номын төв болон орон нутгийн салбаруудын уншигч үйлчлүүлэгчдэд DAISY номыг DAISY ном тоглуулагч төхөөрөмж дээр хувилан сонсох эрхийг олгов.
2.    Хараагүй хүмүүст зориулагдсан  DAISY ном тоглуулагч программ болон дэлгэц уншигч программын орчинд DAISY номыг компьютер дээр ашиглах эрхийг олгов.
3.    Бусад бүх эрх Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн DAISY студид хамаарагдана.


Текстийг боловсруулсан: DAISY мэргэжилтэн М.Цэнгэл

No comments:

Post a Comment