Thursday, June 30, 2011

Сүхбаатар аймгийн нийтийн төв номын сангаас Хараагүй иргэддээ үйлчилж байгаа тайланг хүлээн авлаа

2011-6-30 өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт сумын нийтийн төв номын сангийн номын санч Энхтуяа тус номын сангаас Аймгийн хараагүй иргэддээ хэрхэн үйлчилж, байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаарх тайлан мэдээгээ зураг хавсарган явуулжээ.

Энэ жишээгээр дамжуулан Аймаг, орон нутгийн нийтийн номын сангууд Хотын нийтийн төв номын сантай нягт хамтран ажиллаж, туршлага судлахыг уриалж байна.

Мөн орон нутгийнхаа засаг захиргаа, ард иргэдтэйгээ хамтран Нийтийн номын сангаа хөгжүүлж, өөрчлөн зохион байгуулалт хийж, Орон нутгийн мэдээллийн төв, Орон нутгийн иргэдийн хөгжлийн төвийн хэмжээнд шинэлэг үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй.

Дараа дараагийн тайландаа зарим нэг мэдээллийг нэмж багтаан ирүүлэхийг хүсье. Үүнд:
Аймаг орон нутагтаа
- бүрэн хараагүй хэдэн иргэн байна,
- сул хараатай хэдэн иргэн байна,
- 16 нас хүртэлх хараагүй иргэд хэд байна,
- 17-оос дээш насны хараагүй иргэд хэд байна,
Эдгээрээс хэд нь яаж ямар ном, мэдээллээр, хэрхэн үйлчлүүлэв,
Ямар мэдээллийг хараагүй иргэд авахыг хүсэж байна вэ,
Хараагүй иргэд ямар сургалт, чадвартай болохыг  хүсэж байна, зэргийг судалж мэдэж, үйлчилгээг зохион байгуулснаар, мөн

Хараагүй иргэдэд тусалдаг ах дүү, нийгмийн ажилтан, сайн дурын иргэдийг Номын сангаас зүгээс дэмжиж яаж ажиллах хэрэгтэй байгааг тооцож, ажиллаж, улмаар ямар үр дүн, өөрчлөлт гарч байгааг бичиж ирүүлээрэй гэж хүсье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан



Сүхбаатар аймгийн Нийтийн Номын сангийн Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “DAISY book буюу Ярьдаг ном”- ыг танилцуулсан
ажлын товч тайлан
2011-06-15
Сүхбаатар аймгийн Нийтийн Номын сан нь  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хараагүй иргэдэд зориулсан DAISY студи, уншлагын танхимын номын сан DAISY book буюу Ярьдаг номыг  аймгийнхаа харааны бэрхшээлтэй иргэдэд сурталчлах,  хараагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд  харааны бэрхшээлтэй  70 гаруй иргэдийг хамруулан, тэдний чөлөөт цагийг зөв  боловсон өнгөрүүлэх, оюуны мэдлэг олгох зорилгоор   зохион байгуулсан төдийгүй Насанд хүрэгсдийн уншлагын танхимд “ Брайль номын булан” шинээр нээж, 150 гаруй CD, аудио хуурцаг,  300 гаруй брайль номоор фондоо баяжуулан 50 гаруй харааны бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй карт нээж, гэрээр аудио  хуурцаг, брайль номоор иргэдэд үйлчилж байна.
Сургалтанд  Сүхбаатар  аймгийн  Хараагүйчүүдийн   холбооны   тэргүүн Т. Золзаяа, Улаанбаатар хотоос Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны гишүүн Б. Одтуяа болон номын сангийн ажилчид, харааны бэрхшээлтэй иргэд оролцлоо.
Мөн Сүхбаатар аймгийн Хараагүйчүүдийн холбооны зөвлөлтэй хамтран  Брайль үсэг-Миний амьдралд” шүлгийн уралдаан зарласан.


Тайлан бичсэн В. Энхтуяа / Насанд хүрэгсдийн уншлагын танхимын номын санч /


МХҮХ ТББ Ярьдаг номын студи
Брайль номын нэрс
2011-06-13
¹
Зохиогч ба номын нэр
Хэдэн дэвтэр
Хэдэн хувь
Нийт
1
Багшгүйгээр англи хэл сурах
4 дэвтэр
1%
4
2
Цагаан толгой
1 дэвтэр
1 %
1
3
Эрүүл хүнс ба эрдэнэсийн зүйлээр эмчлэх эрдэм
4 дэвтэр
1 %
4
4
Сургамжит өгүүллэг 1
3 дэвтэр
1 %
3
5
Сургамжит өгүүллэг 2
3 дэвтэр
1 %
3
6
Д. Гармаа Нууцхан хайрын паян
Cd
2%
2
7
Д. Гармаа, Ганболд Хайр амтлахын цагт
Cd
2%
2
8
М. Ганбаатар Нэгэн удаа монголд
Cd
2%
2
9
Жак Уэтерфорд Монголын их хатдын нууц товчоо
Cd
2%
2
10
Ш. Сүрэнжав Монголын уран зохиолын дээж 50-р боть
Cd
1%
1
11
Шүүдэрцэцэг Сэтгэлийн анир
Cd
2%
2
12
Д. Норов Хөхөөрөө хатсан өвс
Cd
2%
2
13
Орос ардын үлгэрүүд
Cd
2%
2
14
Б. Ренчин Бэр цэцэг, Гүнж
Cd
2%
2
15
Д.Энхболд Казиног номхотгосон түүх
Cd
2%
2
16
Монголын нууц товчоо
Cd
1%
1
17
Адам Жексон Хайрын 10 нууц
Cd
1%
1
18
Адам Жексон Баян чинээлгийн арван нууц
Cd
1%
1
19
Д. Гармаа , Ганболд Дутуу эсгэсэн дээл
Cd
1%
1
20
Дэйл Карнеги Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ур чадвар
Cd
1%
1
21
Д. Төрбат Могойн чуулган
Cd
2%
2
22
Монгол туургатны үлгэр
Cd
2%
2
23
Уззи Рейс Аз жаргалын ирээдүйн ээж
Cd
1%
1
24
Монголын нууц товчоо
3 дэвтэр
3%
3
25
Эрүүл мэндийн гарын авлага
3 дэвтэр
3%
3
26
Библи
1 дэвтэр
1%
1
27
Монгол улсын үндсэн хууль
1 дэвтэр
1%
1
28
Бусад ном / Брайль /


90

Нийт ном
142 Cd болон Брайль үсгийн ном

Хүлээн авсан .........................В. Энхтуяа / номын санч /
Хүлээлгэн өгсөн .......................Т. Золзаяа

МХҮХ ТББ Ярьдаг номын студи
Брайль ном-
CD / нэрсийн жагсаалт
2011-06-13
Зохиогч ба номын нэрс
cd- сонсох
1
Хүний бэлгийн амьдрал
Cd
2
Дейл Карнеги Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх чадвар
Cd
3
Дейл Карнеги Өөртөө итгэж бусдыг дагуулах ур чадвар
Cd
4
Д.Гармаа, Ганболд Дутуу эсгэсэн дээл
Cd
5
Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил
Cd
6
М. Дуглас Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог
Cd
7
104.5 радиогаас гаргасан Утгын чимэг наадмын тэргүүн байрын өгүүллэгүүд
Cd
8
Нам Инсүг Эмэгтэй хүнйи амьдрал 20 наснаас эхэлдэг
Cd
9
Монгол үндэсний шилдэг үлгэрүүд
Cd
10
Д. Гармаа Нэгэн удаа Монголд
Cd
11
Т. Бум-Эрдэнэ Сэмэрч үл барагдана
Cd
12
Ш. Цэнд-Аюуш Дан майхны хаад
Cd
13
Адам Жексон Аз жаргалын 10 нууц
Cd
14
Гансүх Товч айлдал
cd
15
Д. Энхболд Казиног номхотгосон түүх
Cd

Нийт
15 cd

Кассет 123, cd 6 ширхэг
123кассет,  21 cd

Хүлээн авсан ......................В.Энхтуяа /номын санч /
Хүлээлгэн өгсөн ......................Т.Золзаяа