Friday, August 27, 2010

DAISY ярьдаг номын төв байгуулах төслийн танилцуулга


DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах
Төслийн Танилцуулга

 
Төслийн нэр: DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах

 
Хэрэгжүүлэгч байгууллага:
"Д. Нацагдоржын Нэрэмжит Улаанбаатар Хотын Төв Номын Сан"

 
Төсөл хэрэгжих хугацаа: 2010/05/01-2011/05/01

 
Хэрэгцээ шаардлага
Өнөөгийн байдлаар Монгол улсад хотын төв номын сангийн дэргэдэх хараагүй иргэдийн уншлагийн танхимаар дамжуулж номын сангийн үйлчилгээг хараагүй хүмүүст хүргэж байна. Ингэхдээ CD-н дээр бичигдсэн энгийн ярьдаг номыг хуурцаган дээр бичсэн ярьдаг ном болон брайл буюу хараагүй хүний тэмтрэх бичгээр хэвлэсэн ном зэргээр үйлчилж байгаа боловч жирийн уншигч нартай ижил төвшинд мэдээллийг хүлээн авах боломжгүй бөгөөд ном уншиж мэдээлэл авахдаа удаан, хоцрогдолтой, хязгаардмал байна.
Тухайлбал:

Одоо байгаа ярьдаг ном бол энгийн CD-н дээр mp3 хэлбэрээр бичгдсэн бөгөөд энэ нь номыг хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар хэрэгтэй хэсгээр тэмдэглэх зэргээр унших боломжгүй бөгөөд зөвхөн энгийн дуу сонсож байгаатай адилхан ярьдаг номноос мэдээллээ олж авч байна.
Энэ байдлыг олж харан Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангаас DAISY стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх замаар нэг талаас номын санд шинэлэг үйлчилгээ нээх, нөгөө талаас мэдээллийн технологийн хэрэглэгээгээр дамжуулан хараагүй хүмүүсийн амьдралыг сайжруулах зорилго бүхий "DAISY тоон номын төвийг байгуулах" төслийг бичиж Билл болон Меланда Гейтсийн сангаас санхүүжүүлэн eIFL.net олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх "Нийтийн номын сангийн шинэчлэл" төслийн уралдаанд оролцсон нь шалгарсан байна. Энэ төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан ба эдгээр төслүүд 2010 оны 05-р сарын 1-с 2011 оны 04 сарын 30 хүртэл 1 жилийн хугацаатай хэрэгжих юм.

 
Төслийн зорилго
Хараагүй хүмүүст аливаа хэвлэл мэдээллийн эрх сурвалжийг хэвлэмэл байдалаас DAISY стандартаар тоон хэлбэрт хөрвүүлэн мэдээлэл хүлээн авах боломжтой болгох явдал юм .

 
DAISY гэж юу вэ?
D-гэдэг нь Digital

A-гэдэг нь Accessible

I-гэдэг нь Information
SY-гэдэг нь System гэсэн үг ба үүнийг орчуулбал: Мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авах систем гэсэн үг юм.
DAISY ном гэдэг нь Тоон ярьдаг ном гэсэн үг бөгөөд онцлог давуу тал нь хэвлэмэл номтой адилхан байх ба энэ нь хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар уншигдах боломжтой юм.
Тоон номноос харах, сонсох замаар текст буюу бичгийн, ярьдаг буюу аудио хэлбэрээр нэгэн зэрэг мэдээллийг хүлээн авах боломжтой юм.

 
DAISY стандарт
гэж юу вэ?
DAISY - стандарт нь дэлхий дахинд танигдсан техникийн стандарт бөгөөд хэвэлмэл ном бусад материалыг шууд унших боломжгүй хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд, мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авахад зориулагдсан стандарт юм.

 
Төслийн зорилт
Энэ төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэнэ.

  1. DAISY-стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх.

  2. Хараагүй иргэдэд зориулсан Ярьдаг номын төвийг тоон номын төв болгон өөрчлөн байгуулах.

  3. Тоон номын төвийг DAISY ном уншигч төхөөрөмж, DAISY ном бичигч төхөөрөмжөөр тус тус хангах.

  4. DAISY ярьдаг ном бичих бичлэгийн studio байгуулах.

  5. Тоон номын төвөөс Улаанбаатар хот болон 21 аймгийн харааны бэрхшээлтэй уншигч үйлчлүүлэгчдэд DAISY стандартаар бичигдсэн ярьдаг номын үйлчилгээг хүргэх зэрэг болно.

 
Төслийн үр дүн ач холбогдол
DAISY тоон номын төв байгуулах төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.

 
Тухайлбал:

  1. Монгол улсын хэмжээнд DAISY стандартаар ярьдаг номыг бичдэг DAISY studio байгуулах.

  2. Тус төвөөр үйлчүүлэгч нарт DAISY ном уншигч төхөөрөмж, DAISY хэлбэрээр ном бичигч төхөөрөмжөөр тус тус үйлчилэх боломжтой болгох.

  3. Номын сангийн үйлчилгээнд дэлхийн стандартад нийцсэн DAISY ярьдаг номын фонд бий болгох.

  4. DAISY номын сангийн үйлчилгээг хараагүй иргэдэд хүргэсэнээр хэвлэмэл ном болон бусад мэдээлийн эх сурвалжийг тоон хэлбэрээр хүлээн авах жирийн хүмүүстэй адил төвшинд мэдээлэл олж авах улмаар олж авсан мэдээллээ амьдрал ахуйдаа хэрэглэх, амьдралаа сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.
Иймээс ямар ном зохиол, гарын авлага материалыг DAISY болгуулж унших сонирхолтой байгаа хүсэлт, хамтран ажиллах бүхий саналуудыг дараах хаягаар хүлээн авна.

 
Хотын нийтийн төв номын сангийн дэд захирал, төслийн зохицуулагч Ч.Алтанцэцэг. Утас: 98995293
ХТНС-ийн Брайль ба Ярьдаг номын төвийн ажилтан П.Оюунбаяр. Утас: 99167079
ХТНС-ийн ДЭЙЗИ цахим номын төвийн мэргэжилтэн М.Цэнгэл 98884466


 
Хотын нийтийн төв номын сан
утас: 70115705 имэйл: ubplibrary@gmail.com
вэб: www.pl.ub.gov.mn
Баярлалаа.                 2010-6-11 өдөр

No comments:

Post a Comment