Хэвлэлийн мэдээ. Press Release in Mongolian. 2010-4-6
Улаанбатаар хотын нийтийн төв номын сан нь ДЭЙЗИ /DAISY/ форматын цахим номыг Монголд нэвтрүүлэх төслийг 1 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.
Хөгжиж байгаа болон шилжилтийн үед байгаа улс орнууд дахь номын сангуудыг нийгмийн амьдралын төв болоход нь туслах, технологийн хэрэглээгээр дамжуулан хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх номын сангийн шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой Нийтийн Номын Сангийн Шинэчлэлийн Хөтөлбөр нь Билл болон Мелинда Гейтсийн сангаас санхүүжигдэн, elFL.net байгууллагаар дамжин хэрэгжинэ.
Иргэдийн амьдралаа дээшлүүлэхэд нь туслаж чадах, тэдний хэрэгцээнд нийцэх технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх төслийн уралдаант шалгаруулалтанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн “ДЭЙЗИ Тоон ярьдаг номын төвийг байгуулах” төсөл шалгарчээ.
Дэлхийн 49 орны нийтийн номын сангуудын 300 гаруй төслөөс шалгаруулсан 10 төслийг нэг нь болж чадсан энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр ДЭЙЗИ форматын электрон номыг үүсгэх студийг байгуулж, харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг одоогийн Ярьдаг номын төвийнхөө үйлчилгээнд төдийгүй 21 аймгийн нийтийн төв номын сангуудаар дамжуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны орон нутгийн салбар нэгж бүрт ДЭЙЗИ форматын электрон номуудыг түгээж, номын сангийн үйлчилгээнд ашиглаж эхлэнэ.
Уг төсөл нь 2010 оны 4-р сараас 2011 оны 3-р сар хүртэл төслийн санхүүжилтээр хэрэгжиж, улмаар Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн бүтцийн салшгүй хэсэг болж цаашид тогтвортой үргэлжилнэ.
No comments:
Post a Comment