Thursday, June 23, 2011

Төслийн шинэчилсэн танилцуулга 2011-3-30 өдөр

“DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах” Төслийн Танилцуулга

Төслийн нэр:     DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах
Хэрэгжүүлэгч байгууллага:      “Д. Нацагдоржын Нэрэмжит Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын Сан”
Төсөл хэрэгжих хугацаа:     2010/05/01-2011/05/01

Хэрэгцээ шаардлага
Өнөөгийн байдлаар Монгол улсад хотын төв номын сангийн дэргэдэх хараагүй иргэдийн уншлагийн танхимаар дамжуулж номын сангийн үйлчилгээг хараагүй хүмүүст хүргэж байна. Ингэхдээ CD-н дээр бичигдсэн энгийн ярьдаг номыг хуурцаган дээр бичсэн ярьдаг ном болон брайл буюу хараагүй хүний тэмтрэх бичгээр хэвлэсэн ном зэргээр үйлчилж байгаа боловч жирийн уншигч нартай ижил төвшинд мэдээллийг хүлээн авах боломжгүй бөгөөд ном уншиж мэдээлэл авахдаа удаан, хоцрогдолтой, хязгаардмал байна.
Тухайлбал:
Одоо байгаа ярьдаг ном бол энгийн CD-н дээр mp3 хэлбэрээр бичгдсэн бөгөөд энэ нь номыг хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар хэрэгтэй хэсгээр тэмдэглэх зэргээр унших боломжгүй бөгөөд зөвхөн энгийн дуу сонсож байгаатай адилхан ярьдаг номноос мэдээллээ олж авч байна.
Энэ байдлыг олж харан Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран  DAISY стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх замаар нэг талаас номын санд шинэлэг үйлчилгээ нээх, нөгөө талаас мэдээллийн технологийн хэрэглээгээр дамжуулан хараагүй хүмүүсийн амьдралыг сайжруулах зорилго бүхий  “DAISY тоон номын төвийг байгуулах” төслийг eIFL.net олон улсын байгууллагаас зарласан “Нийтийн номын сангийн шинэчлэл” төслийн уралдаанд  оролцсон нь шалгарсан байна. Энэ төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан ба эдгээр төслүүд  2010 оны 05-р сарын 1-с 2011 оны 04 сарын 30 хүртэл 1 жилийн хугацаатай хэрэгжих юм.
        Төслийн зорилго
Хараагүй хүмүүст аливаа ном, хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар тоон хэлбэрт хөрвүүлэн мэдээлэл хүлээн авах боломжтой болгох явдал юм .
DAISY гэж юу вэ?
D-гэдэг нь Digital    A-гэдэг нь Accessible   I-гэдэг нь Information  SY-гэдэг нь System гэсэн үг ба
үүнийг орчуулбал: Мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авах систем гэсэн үг юм.
DAISY ном гэдэг нь Тоон ярьдаг ном гэсэн үг бөгөөд онцлог давуу тал нь хэвлэмэл номтой адилхан байх ба энэ нь хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар уншигдах боломжтой юм.
Тоон номноос харах, сонсох замаар текст буюу бичгийн, ярьдаг буюу аудио хэлбэрээр нэгэн зэрэг мэдээллийг хүлээн авах боломжтой юм.

DAISY стандарт гэж юу вэ?
DAISY - стандарт нь дэлхий дахинд танигдсан техникийн стандарт бөгөөд хэвэлмэл ном бусад материалыг шууд унших боломжгүй хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд, мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авахад зориулагдсан стандарт юм.

Төслийн зорилт
Энэ төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэнэ.
1.    DAISY-стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх.
2.    Хараагүй иргэдэд зориулсан Ярьдаг номын төвийг тоон номын төв болгон өөрчлөн байгуулах.
3.    Тоон номын төвийг DAISY ном уншигч  төхөөрөмж, DAISY ном бичигч  төхөөрөмжөөр тус тус хангах.
4.    DAISY ярьдаг ном бичих бичлэгийн studio байгуулах.
5.    Тоон номын төвөөс Улаанбаатар хот болон 21 аймгийн харааны бэрхшээлтэй уншигч  үйлчлүүлэгчдэд  DAISY стандартаар бичигдсэн ярьдаг номын үйлчилгээг хүргэх зэрэг болно.

Төслийн үр дүн ач холбогдол
DAISY тоон номын төв байгуулах төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.
Тухайлбал:
1.     Монгол улсын хэмжээнд DAISY стандартаар ярьдаг номыг бичдэг DAISY studio байгуулах.
2.     Тус төвөөр үйлчүүлэгч нарт DAISY ном уншигч төхөөрөмж, DAISY хэлбэрээр ном бичигч төхөөрөмжөөр тус тус үйлчилэх боломжтой болгох.
3.     Номын сангийн үйлчилгээнд дэлхийн стандартад нийцсэн DAISY ярьдаг номын фонд бий болгох.
4.     DAISY номын сангийн үйлчилгээг хараагүй иргэдэд хүргэсэнээр хэвлэмэл ном болон бусад мэдээлийн эх сурвалжийг тоон хэлбэрээр хүлээн авах жирийн хүмүүстэй адил төвшинд мэдээлэл олж авах улмаар олж авсан мэдээллээ амьдрал ахуйдаа хэрэглэх, амьдралаа сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.     
Төслийн хугацаанд DAISY форматаар бэлтгэсэн цахим ярьдаг номууд

1.    “Эх зохиолын дээжис” 1 боть.  Ш.Соёлзул
249 хуудас, 185 гарчиг,  9 цаг 39 мин 38 сек
2.    “Эх зохиолын дээжис” 2 боть.  Ш.Соёлзул
394 хуудас, 223 гарчиг,  19 цаг 43 мин 5 сек
3.    “Өөртөө туслах ухаан”.  Смайлс Самуэл
140 хуудас, 134 гарчиг,   6 цаг 38 мин 10 сек
4.    “Жангар”.  Ц.Дамдинсүрэн
260 хуудас,  28 гарчиг,  6 цаг 19 мин 30 сек
5.    “Шинэ технологи үйлдвэрлэлд”. 
С.Нарангэрэл 125 хуудас, 257 гарчиг,  5 цаг 3 мин 34 сек
6.    “Санхүүгийн хөтөч”. Нээлттэй Нийгэм Форум
158 хуудас, 117 гарчиг,  5 цаг 52 мин 34 сек
7.    “Мастер Маргарита хоёр”. М.А.Булгаков
410 хуудас, 72 гарчиг,  16 цаг 52 мин 51 сек
8.    “Япон массажын гарын авлага”.  Т.Мөнхтуул
86 хуудас, 119 гарчиг, 3 цаг 52 мин 18 сек
9.    “Дэлхий дахины түүх” 1 боть. 
263 хуудас, 119 гарчиг, 9 цаг 57 мин 0 сек
10.    “Дэлхий дахины түүх” 2 боть.
 504 хуудас, 128 гарчиг,  21 цаг 59 мин 45 сек
11.    “Хүний биеийн бүтэц зүйн лекц”.
219 хуудас, 56 гарчиг,  13 цаг 57 мин 22 сек
12.    “Монгол улсын түүх”.
453 хуудас,  56 гарчиг,  18 цаг 23 мин 5 сек

DAISY ярьдаг номын зохиогчийн эрх

Энэхүү бүтээлийг Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах тухай Зургадугаар бүлгийн  Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүдийг заасан 24-р зүйлийн 24.2.1-р заалтад зааснаар ашиг олох зорилгогүйгээр, мөн хуулийн 24.1.7-р заалтыг үндэслэн хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд  зориулж, Зохиогчийн эрхийн тухай хуульд нийцүүлэн бүтээв.
Мөн Олон улсын номын сангийн холбооны Оюуны өмчийн эрхийн тухай  байр суурийг баримталж, Хараагүй, хэлгүй, болон суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг, тэдэнд зориулан оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийн форматыг өөрчлөх зэргээр хүртээлтэй болгох нь зохиогчийн эрхийг зөрчих зөрчилд тооцох ёсгүй гэснийг мөрдлөг болгов.

DAISY номыг ашиглах  нөхцөл

1.    DAISY ярьдаг номын төв болон орон нутгийн салбаруудын уншигч үйлчлүүлэгчдэд DAISY номыг DAISY ном тоглуулагч төхөөрөмж дээр хувилан сонсох эрхийг олгов.
2.    Хараагүй хүмүүст зориулагдсан  DAISY ном тоглуулагч программ болон дэлгэц уншигч программын орчинд DAISY номыг компьютер дээр ашиглах эрхийг олгов.
3.    Бусад бүх эрх Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн DAISY студид хамаарагдана.

Хотын нийтийн төв номын сангийн дэд захирал, төслийн зохицуулагч Ч.Алтанцэцэг. Утас: 70115705, 98995293
Брайль ба Ярьдаг номын төвийн номын санч П.Оюунбаяр. Утас: 99167079, ДЭЙЗИ цахим номын мэргэжилтэн М.Цэнгэл 98884466

Иймээс  ямар ном зохиол, гарын авлага материалыг DAISY болгуулж унших сонирхолтой байгаа хүсэлт, хамтран ажиллах бүхий саналуудыг дараах хаягаар хүлээн авна. 

ДАЙЗИ төслийн мэдээлэл интернэтэд

http://daisy-upl-mongolia.blogspot.com/
http://www.facebook.com/pages/Daisy-Talking-Book-Center-News/102906149767043
http://www.eifl.net/ulaanbaatar-city-public-library-mongolia

Хотын нийтийн төв номын сангийн дэд захирал, төслийн зохицуулагч Ч.Алтанцэцэг. Утас: 98995293, 99180816 имэйл: ch_alt57@yahoo.com
ХТНС-ийн Брайль ба Ярьдаг номын төвийн ажилтан П.Оюунбаяр. Утас: 99167079
ХТНС-ийн ДЭЙЗИ цахим номын төвийн мэргэжилтэн М.Цэнгэл 98884466 tsengel.tech@hotmail.com
ХТНС-ийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн 99861326 mcl_begee@yahoo.com


Хотын нийтийн төв номын сан  
утас: 70115705   имэйл: info@pl.ub.gov.mn
вэб: www.pl.ub.gov.mn             

Баярлалаа.

Шинэчилсэн: 2011-3-30 өдөр

No comments:

Post a Comment