Thursday, June 23, 2011

BookSense XТ DAISY ярьдаг ном уншигч тоглуулагчийн танилцуулга, ашиглах гарын авлага


Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
Хараагүй иргэдэд зориулсан DAISY студи, уншлагын танхим


“BookSense XТ”
төхөөрөмжийн

танилцуулга, ашиглах

гарын авлага







Бэлтгэсэн: М.Цэнгэл /DAISY мэргэжилтэн/


 
Улаанбаатар хот. 2010 оны 9 сар.

 

BookSense XТ DAISY ярьдаг ном уншигч тоглуулагчийн
танилцуулга, ашиглах гарын авлага

Үйлдвэрлэгч: HIMS Co., Ltd.
Хаяг: 139-9, Gajung-dong, Yuseong-gu, Daejeon, Korea 305-350
Утас: +82-42-864-4601
      Факс: +82-42-864-4462
Имэйл:
hims@himsintl.com
Website: www.himsintl.com
BookSense-ийн тухай
Энэ гарын авлагад тоглуулагчийг ажиллуулах, хэрэглэх заавар мэдээлэл орсон болно.
Та бүхэнд Солонгосын HIMS компаниас энэ BookSense дижитал ярьдаг ном тоглуулагч, зөөврийн, хүчин чадал өндөр төхөөрөмжийг танилцуулж байна. Энэ төхөөрөмж нь DAISY ярьдаг ном уншихад зориулагдан бүтээгдсэн бөгөөд олон давуу талуудыг өөртөө багтаасан юм.
BookSense DAISY ярьдаг ном уншигчийг HIMS компанид үйлдвэрлэсэн ба энэхүү уншигч нь DAISY ярьдаг ном, аудио файл, бичиг баримтын файл, аудио ярьдаг номуудыг унших чадалтай юм. Мөн та үүнийг ашиглан бичлэг хийх, тухайлбал лекц, хурал семинар, дуу хөгжим нэвтрүүлгүүдийг фм радиогоос өндөр түвшинд бичлэг хийн авч болох юм. BookSense XТ нь бусад BookSense-ийн загваруудаас 3 давуу талтайгаар бүтээгдсэн бөгөөд
1. өөртөө 4GB мэдээлэлийн багтаамжтай, үүнд DAISY ном, аудио файл, бичиг баримтын файл, мөн аудио номууд өөр бусад файлуудийг хадгалах зөөвөрлөх боломжтой,
2. фм радио сонсох радиогоос бичлэг хийх,
3. Bluetooth холболтоор Bluetooth чихэвчтэй холбогдож DAISY ном болон бусад аудио номуудийг сонсох зэрэг давуу талтайгаар зохион бүтээгджээ.

1. BookSense товч танилцуулга
1.1 BookSense хайрцаг дотроо юу юу дагалдаж ирдэг бэ?
- BookSense
- цэнэглэгддэг
зай
-
цэнэглэгч адаптор (5V DC, 2А)
- чихэвч
- 8 GB memory card
- BookSense
-ийг компьютертай холбодог USB залгуур
-
USB СД, ДВД уншигч холбодог USB залгуур
- BookSense
-ийн зөөлөн уутан гэр
- Англи хэл дээрх
гарын авлагатай СД

1.2 Техник үзүүлэлт
- хурд * CPU : S3C2443X
- санах ой * RАМ : 128MB
- дууны оролт
- ФМ радио
- USB оролт

-
memory card-ны оролт
-
өөртөө 4GB багтаамжтай
- Bluetooth 2.0 холболтоор ст
ерео Bluetoots чихэвчийг холбодог.
- Ст
ерео чихэвчний оролт
-
Стерео Микрофоны оролт
-
өөртөө яригчтай
-
өөртөө Моно Микрофонтой
-
цэнэглэгддэг зайтай
-
12 цаг тасралтгүй ажилладаг
-
120-150 минут цэнэглэгчээр зайг цэнэглэдэг
-
5 цаг USB залгуураар компьютераас цэнэг авдаг
1.3.BookSense XТ Физик тодорхойлт
1.3.1 Төхөөрөмжийн нүүрэн тал
- нүүрэн талын дээд хэсэгт яригч, түүний доод талд
-
он сар хэлүүлдэг товчлуур, түүний доод талд
-
дээшээ, доошоо, баруун, зүүн тийш заагч товлуурууд байрлах бөгөөд энэ 4 заагч товчлуурийн голд цэс буюуу Menu руу ордог товчлуур байрладаг.
-
Заагч товчлууруудийн доор буюуу нүүрэн хэсгийн дунд, доод хэсэгт 3 эгнээ, эгнээ бүр 4 товчлууртай хэсэг байрлах бөгөөд үүнийг харахад гар утасны тоо оруулдаг хэсэгтэй адил төстэй байх ба 5 тоотой товчлуур дээр байгаа товгор цэгээр баримжаалж гар утасны тоо оруулах хэсэг дээр ажилдагтай адилхан баримжаалж бусад товчлууртай ажиллана.
-
Зүүн гар талын хамгийн доод талын 7 тооны доор байрлах товчлуур бол идэвхигүй болгох, хаах зэрэг үйлдэл хийдэг англиар Cancel button гэж хэлнэ. Баруун гар талын хамгийн доод талын, 9 тооны доор байрлах товчлуур бол үйлдэл зөвшөөрөх буюуу Enter button, тоглуулах буюуу play команд зэргийг хийдэг  англиар OK button гэж хэлнэ. Энэ хоёр товчлуурын дунд 0 тоотой товчлуур байрладаг.

1.3.2 Тоглуулагчийн ар тал
BookSense-ийн ар талын хэсэгт зай буюу баттерэйн хэсэг байрлах бөгөөд баттерэйны түгжээ нь баттерэйний хэсгийн дээд талд байрлах ба түгжээг баттерэй байрлах хэсгийн эсрэг тал руу татаж зайг салгах, оруулах үйлдэл хийнэ.

1.3.3 Төхөөрөмжийн зүүн хажуу тал
Зүүн талын дээд хэсгийн эхэнд горим солих товчлуур байрладаг. Түүний доор дууг чангалах, суллах товчлуур мөн байрладаг. Энэ 3 товчлуурийн доор memory card оруулдаг хэсэг байдаг.

1.3.4 Төхөөрөмжийн баруун хажуу тал
Баруун талын дээд хэсгийн эхэнд товчлуур бол тоглуулах буюу англиар Play button, мөн BookSense-ийг унтраах, асаах зэрэг үйлдэл хийдэг. Тооны доодох товчлуур бол шууд бичлэг хийх үйлдэл хийдэг. энэ хоёр товчлуурийн доорхи товчлуур бол бусад бүх үйлдэлийн товчлууруудийг дарагдахаас хамгаалж түгждэг үйлдэл хийдэг. энэ нь гар утасний товчлууруудийг түгждэгтэй адилхан үйлдэл юм.

1.3.5 Төхөөрөмжийн дээд тал
Энэ хэсгийн баруун гар талд чихэвчний оролт, зүүн гар талд микрофоны оролт байдаг. Энэ хоёрын дунд зүүлт зүүх төмөр сэнж байна.

1.3.6 Төхөөрөмжийн доод тал
Энэ хэсгийн зүүн гар талд зай цэнэглэх оролт, баруун гар талд USB оролт тус тус байрлана.

1.4 BookSense-ийг худалдаж авсаний дараа асааж эхлүүлэх.
BookSense-ийг анх асаахдаа эхлээд цэнэглэгчийг тогонд залгаад нөгөө үзүүрийг BookSense-д холбоно. Үүний дараа BookSense өөрөө автоматаар ажиллаж эхэлнэ. Тэгээд унтраах товчлуурыг дарж унтраагаад, зайгаа BookSense руугээ хийгээд асаах товчлуур дээр дарж хэвийн ажиллуулна.
1.5 Батарей буюу зайг салгах, оруулах.
Зайг салгаж, оруулахдаа түгжээг зай байрладаг хэсгийн эсрэг тийш татан зайны хаалганаас татан зайг салгах, оруулах үйлдэл хийнэ.

1.6 Төхөөрөмжийг асаах/унтраах
Төхөөрөмжийг асаахдаа баруун талын хамгийн дээд хэсгийн асаах товчлуурийг 3 секунд дарж хүлээнэ. 3 секундийн дараа хөгжим дуугарч төхөөрөмж асна. Унтраахдаа уг товчлуурийг дахин 2 секунд дарна.

1.7 BookSense XТ-ийг цэнэглэх
Зайг цэнэглэхийн тулд цэнэглэгчийг тогонд залгаж төхөөрөмжийн доод хэсгийн зүүн гар талд байрлах цэнэглэгчийн оролт руу цэнэглэгчийн нөгөө үзүүрийг залгана. Хэрвээ компьютерт холбон USB залгуураар цэнэглэх бол төхөөрөмжийн доод хэсгийн баруун гар талд байрлах USB оролтонд залгуураа залгаж USB залгуурийн нөгөө үзүүрийг компьютерийн USB оролтруу холбох хэрэгтэй. төхөөрөмж 2.5 цаг цэнэглэсэний дараа бүрэн цэнэг авч автоматаар Battery charging completed гэж хэлнэ.
Хэрвээ та USB холболтоор зайг цэнэглэвэл, төхөөрөмж асаалттай тохиолдолд 10 цаг, унтраалттай байвал 5 цагт бүрэн цэнэг авна. Төхөөрөмжийг цэнэглэж байх үед зүүн доод хэсэгт байх цэнэглэгчний оролтийн харалдаа дээр улаан гэрэл асаж харагдана. бүрэн цэнэглэсэн үед улаан гэрэл ногоон болж солигдоно.

1.8 Memory Card, USB, CД уншигч нарийг салгах, залгах тухай
1.8.1 мемори карт оруулах, салгаж авах
Мемори картыг оруулахдаа төхөөрөмжийн зүүн талын доод хэсэгт байгаа мемори кардын оролт руу мемори картыг зөв харуулан зөөлөн түлхэж оруулна. мөн салгаж авахдаа мемори картыг цааш зөөлөн түлхээд гараа авахад гарыг даган мемори карт гарч ирнэ. энэ үйлдэлийг хийхэд төхөөрөмжөөс дуун сигнал өгнө.
Анхааруулга, багтаамж ихтэй мемори карт оруулвал хэсэг хугацаанд хүлээж төхөөрөмж мемори картыг бүрэн таниж дуун сигнал дуугарсаний дараа төхөөрөмжийг ажиллуулна.

1.8.2 USB СД уншигчийг залгах, салгах
USB залгуурыг төхөөрөмжид холбож нөгөө үзүүрийг USB CД уншигчид холбоно. USB CД уншигчаар зөвхөн СД дээр бичигдсэн DAISY ном уншуулах боломжтой өөр бусад СД-ийг унших боломжгүй.

1.9 BookSense-ийг компьютерт холбох
BookSense зөвхөн өөрийн USB залгуураар компьютерт холбогдоно. компьютерт холбосноор флаш диск, мемори картийн горимоор ашиглах боломжтой юм. өөрөөр хэлбэл DAISY номнууд, аудио номнууд, бусад файлуудийг компьютераас хуулах, зөөх зэрэг үйлдэл хийх болно.

2.0 BookSense XТ-ийн үндсэн командуудийг ашиглах ажиллуулах
2.1 BookSense-ийн доторх фолдэр буюу хавтасийг ашиглах
BookSense-ийн 4GB багтаамжийг флаш диск гэж нэрлэх бөгөөд дараах фолдэрууд флаш диск дотор байдаг.
record: энэ фолдэрт хийсэн бичлэгийн файлууд хадгалагдана.
radio: энэ фолдэрт ФМ радиогоос хийсэн бичлэгүүд хадгалагдана.
audio books: энэ фолдэрт аудио номууд бусад аудио файлууд хадгалагдаж сонсоно.
podcast: энэ фолдэрт интернэтээс татсан подкаст нэвтрүүлэгүүд хадгалагдаж сонсоно.
music: энэ фолдэрт дуу хөгжмийн файлууд хадгалагдаж сонсоно.
document: энэ фолдэрт бичиг баримтын файлууд хадгалагдаж сонсоно.
daisy: энэ фолдэрт DAISY номууд оруулж сонсоно.  
Эдгээр
стандард фолдэруудийг устгаж болохгүй.

2.2 Ажиллах горимийг солих
BookSense-ийг асаасаны дараа та ажиллах горимийг юуны өмнө сонгох хэрэгтэй болно. Төхөөрөмжийн зүүн хажуу талын дээд хэсэгт байх эхний товчлуурийг дарахад горим солигдож: Мэдиа, Дейзи, Докумэнт Рийдэр, анд Радио гэж хэлнэ. Жишээлбэл: энэ 4 горимоос та DAISY гэсэн горимийг сонговол DAISY номнууд сонсох боломжтой, мөн радио гэсэн горимийг сонговол ФМ сонсох болно. Докумэнт Рийдэр гэсэн горим сонговол бичиг баримтын файлаа уншуулах зэрэг болно.

2.3 Дууны чанга сулийг солих
Төхөөрөмжийн зүүн талын горим солих товчлуурийн доор дууг чангалж суллах товчлуурууд байдаг. Дээшээ дарвал чангарах, доошоо дарвал суллах зэргээр 1-ээс 21 хүртэл тоогоор түвшинг сонгоно. Өөрийн дууны үндсэн тохиргоо 16 гэж тохируулагдсан байдаг.

2.4 Заагч товчлуур ашиглан файл фолдерийг солих
Заагчийг доош дарахад дараачийн файл фолдэрийг хэлнэ. Заагчийг дээш дарахад өмнөх файл фолдэрийг хэлнэ. Заагчийг баруун тийш дарахад фолдэр нээгдэнэ. Заагчийг зүүн тээш дарахад фолдэр хаагдана. DAISY ном эсвэл аудио ном тоглуулахдаа PLAY товчлуур эсвэл OK товчлуурийг дарна. Хэрвээ түр зогсоох буюу PAUSE командийг хийхдээ PLAY дээр дахин дарахад түр зогсож дахин дарахад тоглуулна.

2.5 Дуу хоолойг солих
Эрэгтэй, эмэгтэй хоолойг солихдоо 5 тоон дээр 2 секунд дарж хүлээхэд төхөөрөмжөөс male, female voice гэж хэлж хоолойг солино. энэ команд ФМ радио сонсож байхад хэрэглэгдэх боломжгүй.

2.6 Файл фолдэрийн жагсаалтийг ашиглах
Файл фолдэр лист буюу файл фолдэрийн жагсаалт дээр дээшээ 5, 5-аар ахиулахад 1 тоон дээр дарах доошоо 5, 5-аар ахиулахад 4 тоон дээр дарах, дээшээ 10-аар ахиулахад 2 дээр дарах, доошоо 10-аар ахиулахад 5 дээр дарах, жагсаалтийн хамгийн эхэнд байгаа файл фолдэр дээр очихдоо 3 дээр дарах, жагсаалтийн хамгийн доор байгаа файл фолдэр дээр очихдоо 6 дээр дарах, бүх файл фолдэрийг идэвхижүүлэхэд 7 дээр дарна, зөвхөн 1 файл фолдэрийг идэвхижүүлэх, идэвхигүй болгоход 9 дээр дарна. Идэвхижүүлсэн бүх файл фолдэрийг Cancel товчлуур дээр дарж идэвхигүй болгоно.

2.7 Флаш диск, memory card-ны горим солих
Флаш диск, memory card гэсэн горимийг солихийн тулд 0 дээр 2 секундээс илүүгүйгээр дарахад төхөөрөмж флаш диск эсвэл SD карт гэж хэлж горим солигдоно.

2.8 Файл фолдэрийг устгах
Файл фолдэрийг устгахдаа 3 дээр 2 секундээс илүүгүйгээр дарна. Төхөөрөмж файл эсвэл фолдэрийг устгах уу гэж асууна. Баруун, зүүн заагчийг дарж YES буюу устгахыг зөвшөөрсөн, NO буюу устгахгүй гэж сонголт хийж OK товчлуурийг дарна.
Хэрвээ та memory card дээрхи файл фолдэрийг устгахад төхөөрөмжөөс "Deleting is not possible because the SD card is write protected" гэж хэлвэл memory card-ны түгжээг гаргах хэрэгтэй.

2.9 Тодорхой файл фолдэр дээр очих
Тодорхой нэг файл дээр очихдоо 8 дээр дарахад төхөөрөмж enter the item number to move to edit box гэж хэлнэ. Үүнийг тайлбарлахад, 99 файлтай фолдэр дотор та орсон байхад 55 дахь файл дээрээс та 8 дээр дарж төхөөрөмжөөс тоо оруул гэж хэлэхэд 44 гэж тоо оруулахад 99 файлийн 44 дахь файл дээр 55 дахь файлаас шууд очино. Хэрвээ та 8 дээр дарж тоо оруулахдаа буруу тоо оруулвал cancel товчлуурийг дарж буруу оруулсан тоогоо устгаж байгаад зөв тоог дахин оруулна. өөрөөр хэлвэл компьютер дээр backspace товчлууртай адилхан үүрэгтэй гэсэн үг юм. ингэхдээ буруу оруулсан тооноосоо cancel товчлуурийг илүү дарвал ахиад 8 дээр дарж зөв тоог ахин оруулах болно. оруулсан тоогоо зүүн, баруун заагчийг дарж шалгана.

2.10 Мenu, Dialog эдгээрийг хэрхэн ашиглах вэ?
4 заагч товчлуурийн дунд мэню руу орох товчлуур байх бөгөөд дараах командийг ашиглан дэд мэню, Диалог руу орох, гарах командийг хийнэ.
Мэню руу орохдоо 4 заагчийн дундах мэню товчлуурийг дарна.
Д
араагийн мэню доошоо заагчийг дарна. Өмнөх мэню руу очихдоо дээшээ заагчийг дарна. Дэд мэню руу орохдоо баруун заагчийг дарах, OK товчлуурийг дарах, мэню товчлуурийг дарах зэрэг болно.
Д
эд мэнюгээс гарахдаа зүүн заагч товчлуурийг дарна. Бүх Menu, Dialog, Combo Box, Edit Box-ийг хаахдаа cancel товчлуурийг дарна.
Д
иалог доторх тохиргоонууд хооронд шилжихдээ дээшээ, доошоо заагчаар шилжинэ. Тохиргоог өөрчлөхдөө зүүн, баруун заагчаар шилжиж тохиргоог солино. Диалогийг хаах, тохиргоог хадгалахдаа ОК эсвэл MENU товчлуурийг дарна. Тохиргоог өөрчлөхгүй үлдээх тохиолдолд CANCEL товчлуурийг дарна.

2.11 Батарэй буюу зайны ямар хэмжээний цэнэгтэй байгааг шалгах
Зайны цэнэгийн хувийг шалгахдаа ОК товчлуур дээр 2 секундээс илүүгүйгээр дарахад цэнэгийн хувийг хэлнэ.

2.12 Он сар өдрийн тухай сонсох
Энэ үйлдэлийг хийхдээ төхөөрөмжийн нүүрэн талын дээд хэсгийн хамгийн эхний товчлуур дээр дарна.

2.13 BookSense-ийг ашиглахгүй тохиолдолд өөрөө автоматаар унтрах тохиргоог 1-ээс 19 минутын хооронд тохируулах энэ үйлдлийг хийхдээ 4 дээр 2 секундээс илүүгуй дарна. Дараа нь 1-19 хооронд тоо оруулж ОК гэж дарна. 0 гэж оруулвал энэ тохиргоо офф буюу идэвхигүй гэсэн үг юм.
2.14 Блүтүүт-ийг нээж хаах
Энэ үйлдлийг хийхдээ 6 дээр 2 секунд дарна. Төхөөрөмж Блүтүүт он (on) эсвэл офф (off) гэж хэлнэ. Мөн энэ үйлдэл радио сонсож байхад хийгдэхгүй

2.15 Төхөөрөмжийг түгжих
Төхөөрөмжийн баруун хажуу талын дунд хэсэгт байгаа товчлуурийг дээш түлхвэл түгжээ онгойж, доош түлхэвэл төхөөрөмж түгжигдэнэ. Энэ үйлдэлийг хийхэд төхөөрөмж locked буюу түгжигдлээ, эсвэл unlocked буюу түгжээгүй боллоо гэж хэлнэ.

3. Help mode буюу тусламжийн горимийг ашиглах
Энэ горимийг ажиллуулахад бүх товчлуурууд ямар ямар үйлдэл хийдгийг англи хэл дээр төхөөрөмж хэлж өгнө. Горимийг ажиллуулахдаа
1. мэню руу орно.
2. заагчийг дээш дарж хэлп мөүд (help mode) гэсэн сонголт дээр баруун заагчийг, мэню товчлуур эсвэл ОК гэж дарна. Ингээд тусламжийн горим ажиллаж эхэлнэ. Туслах горимоос гарахдаа мэню товчлуурийг 2 секунд удаан дарж гарна. Энэ үед төхөөрөмж help mode is disable гэж хэлнэ.

4. Мэдиа горим
Юуны өмнө та зүүн хажуу талын дээд хэсгийн эхний горим солих товчлуур дээр дарж мэдиа /media/ гэсэн горимоо сонголт хийнэ.

4.1 BookSense төхөөрөмж ямар ямар аудио файлуудийг тоглуулдаг вэ?
Төхөөрөмж нь мэдиа горимд дараахи файлуудийг уншдаг.
* MP3, MP4, OGG, WAV, WMV, FLAC, WMA, ASF file format.
* Audible audio, including Format 4 and Enhanced Audio (.aa, .aax)

4.2 Аудио буюу mp3 номнууд, аудио файл тоглуулах
Аудио номыг тоглуулахын тулд төхөөрөмжийг мэдиа горимд тохируулж аудио ном, music буюу дуу хөгжмийн файл хадгалагдсан фолдэрийг сонгож play эсвэл ОК дээр дарна. Хэрвээ фолдэрийг баруун заагчийг дарж нээсэн бол дээш, доош заагчийг дарж файл сонгох эсвэл 8 дээр дарж тодорхой файлийн тоог оруулж ОК дээр дарж тоглуулж болно. Мөн файл фолдэрийн жагсаалтийн командийг хэрэглэх боломжтой.

4.3 Pause буюу тоглуулж байгаа файлыг түр зогсоох
Энэ командийг хийхдээ төхөөрөмжийн баруун хажуу талын дээд хэсгийн хамгийн эхний асаах, унтраах, playбуюу тоглуулах товчлуурийг дарахад тоглуулж байгаа файл түр зогсож, дахиад дарахад үргэлжлүүлэн тоглуулна.

4.4 Аудио ном, music файл буюу дуу хөгжмийн файлуудийг тоглуулах тохиргоо
Энэ үйлдлийг хийхдээ тухайн аудио ном, мюзик файлуудийг тоглуулсаны дараа дээш, доош заагчийг дарж дараах тохиргоонуудийг хийж сонсдог.

4.4.1. One track буюу дууг нэг нэгээр сольж тоглуулах
Play эсвэл ok дээр дарж файлыг тоглуулсаны дараа дээшээ эсвэл доошоо заагчийг дарж One track гэсэн сонголтийг хийнэ. Ингэснээр зүүн, баруун заагчийг дарж дууг нэг нэгээр сольж сонсох болно.

4.4.2. Five track буюу 5, 5-аар дууг алгасаж сонсох
Play эсвэл ОК дээр дарж файлыг тоглуулсаны дараа дээшээ эсвэл доошоо заагчийг дарж Five Track гэсэн сонголтийг хийж зүүн, баруун заагчаар дууг 5, 5-аар алгасаж сонсоно.

4.4.3 Хамгийн эхний дууг, хамгийн сүүлийн дууг сонсох
Play эсвэл ОК дээр дарж файлыг тоглуулсаны дараа дээшээ эсвэл доошоо заагчийг дарж first or last track гэсэн сонголтийг хийж зөөн, баруун заагчаар хамгийн эхний дууг, хамгийн сүүлийн дууг шууд сонсоно.

4.4.4 time interval буюу секунд, минут, цаг тохируулан дууг хэсэг хэсгээр нь сонсох play эсвэл ОК дээр дарж файлыг тоглуулсаны дараа дээш эсвэл доош заагчийг дарж тайм интервал гэсэн сонголтийг эхлээд хийнэ. Зүүн, баруун заагчийг дарахад 5 second, 10 second, 30 second, 1 minute, 3 minute, 5 minute, 10 minute, 15 minute, 20 minute, 30 minute, 1 hour гэснээс сонголт хийгээд доош заагчийг дарж time гэсэн сонголтийг хийж дууг сонгосон минут секундийн дагуу хэсэгчилэн сонсох боломжтой болно.

4.4.5 Марк буюу тэмдэглэгээ хийсэн хэсэгээр аудио ном, мюзик файлыг сонсох play эсвэл ОК дээр дарж файлыг тоглуулсаны дараа дээш эсвэл доош заагчийг дарж марк гэсэн сонголт хийж зүүн, баруун заагчийг дарж аудио ном, мюзик файлийг тэмдэглэсэн хэсгээр сонсож болно.

4.5 Аудио номонд тэмдэглэгээ хийх
Аудио номонд тэмдэглэгээ хийхдээ 3 янзийн горимоор маркарлах буюу тэмдэглэгээ хийж болно. Үүнд mark, voice memo, highlight mark зэрэг болно. 1-1000 хүртлэх марк, дуун тэмдэглэгээ, эсвэл тодруулагч тэмдэглээг төхөөрөмж дээр сануулах боломжтой.
Энэ 3 янзийн тэмдэглэгээг хийхдээ тоог давхардуулж оруулж болохгүй. Аливаа тэмдэглэгээг сануулахдаа 1- 1000 хооронд тоо оруулан хадгалж болдог, гэхдээ төхөөрөмж 1- 1000 хооронд дараалуулан автоматаар тоог оруулдаг тул заавал тоо оруулахгүйгээр шууд ОК дарж болно.

4.5.1 highlight mark гэж юу бэ?
Энэ тэмдэглэгээ нь тухайн аудио ном, мюзик файлын дурийн хэсгийг эхлэл төгсгөлтэй тэмдэглэж зөвхөн тэр тэмдэглэсэн хэсгийг play эсвэл ОК дээр дарж давтан сонсох бөгөөд энэ нь гадаад хэл сурч байгаа хүнд илүү хэрэгтэй тэмдэглэгээ юм.

4.5.2 voice memo гэж юу вэ?
voice memo гэдэг бол өөрийн дуу хоолойгоор санамж хийн тэмдэглэхийг хэлж байгаа юм. Тухайлбал жирийн аудио номын хэрэгтэй хэсгийг өөрийн дуу хоолойгоор бичлэг хийж тэмдэглэнэ.

4.5.3 марк гэж юу вэ?
Энэ нь аудио файлын хэрэгтэй хэсэгт цэг тавих мэт зөвхөн тэмдэглэх юм. Өөрөөр хэлбэл марк хийсэн хэсгээс дараачийн марк хийсэн хэсэг хүртэл хэсэгчилэн сонсох болно.

4.5.4 Марк тэмдэглэгээг хийхэд дараах командуудийг хэрэглэнэ.
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 1 дээр дарахад төхөөрөмжөөс to the marked number to insert edit box гэж хэлнэ. Өөрийн маркарлах тоог 1-1000-ийн дотор оруулаад ОК дээр дарж марк тэмдэглэгээ хийгдэнэ. Марк тэмдэглэгээг нэмж хийхдээ 1 дээр дарж 1 - 1000 дотор тоог оруулахдаа давхардуулахгуйгээр эсвэл буруу оруулсан тохиолдолд cancel дээр дараад арилгаж байгаад зөв тоог оруулан ОК дээр дарна.

4.5.5 voice memo буюу өөрийн дуу хоолойгоор санамж тэмдэглэгээ хийх
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 9 дээр дарж switch to Voice memo setting гэсэн сонголт хийнэ. энэ горимийг сонгоод 1 дээр дарахад төхөөрөмж start Voice memo recording гэж хэлээд бичлэг хийж эхэлнэ. та өөрийн дуу хоолойгоор санамжаа хийгээд ОК дээр дарж бичлэгийг зогсооно. Төхөөрөмж stop recording enter to the Voice memo number to insert edit box гэж хэлнэ. 1-1000 дотор өөрийн тоог оруулаад ОК дээр дарж Дуу хоолойн санамж тэмдэглээ хадгалагдана. Voice memo зөвхөн 40 секунд бичлэг хийх боломжтой.

4.5.6 highlight марк тэмдэглэгээг хийх
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 9 дээр дарж switch to highlight mark setting гэсэн горимийг сонгоод, үүний дараа 1 дээр дарахад төхөөрөмж start highlight mark гэж хэлнэ. ингээд аудио файлын хэрэгтэй хэсгээ сонсож байгаад ОК дээр дарахад төхөөрөмж end highlight mark, enter to the highlight mark  number to insert edit box гэж хэлнэ. 1- 1000 дотор тоог оруулан ОК дарна.

4.5.7 Марк, voice memo, highlight mark тэмдэглэгээнүүд дээр яаж шилжих вэ?
Эхлээд 9 дээр дарж тэмдэглэгээ хийсэн горимоо сонгож 2 дээр дарахад төхөөрөмж enter to the Mark, эсвэл voice memo, эсвэл highlight mark number move to edit box гэж хэлнэ. ингээд Марк, voice memo, highlight mark хийхэд оруулсан тоог оруулж ОК дээр дарж хийсэн тэмдэглэгээнүүд дээрээ шилжиж болно. мөн play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа дээш, доош заагчийг дарж марк гэсэн сонголтийг хийж, хийсэн Марк, voice memo, highlight mark тэмдэглэгээнүүд дээрээ зүүн, баруун заагчаар шилжиж бас болно.

4.5.8 Хийсэн Марк, voice memo, highlight mark -уудийг устгах
9 дээр дарж тэмдэглэгээ хийсэн горимоо сонгож үүний дараа 3 дээр дарахад төхөөрөмж enter to the Mark number to delete гэж хэлэхэд устгах тэмдэглэгээний тоогоо оруулж ОК дээр дарж устгана. Төхөөрөмж нь mark, эсвэл voice memo, эсвэл highlight mark number has been deleted гэж хэлдэг. хэрвээ 3 дээр 2 секунд илүү дарвал delete all mark, эсвэл voice memo, эсвэл highlight mark гэж хэлнэ. Зүүн, баруун заагчаар YES, NO гэсэн сонголт хийж ОК дарахад бүх марк, эсвэл voice memo, эсвэл highlight mark нэгэн зэрэг устгагдана.
А
нхааруулга: Марк, voice memo, highlight mark эдгээрийг оруулахдаа тоог давхардуулж болохгүй

4.6 Тоглуулж байгаа файлыг хурдлуулж, удаашруулах
Файлыг тоглуулж байхдаа 4 дээр дарвал удааширч 5 дээр дарвал нормал буюу хэвийн хэмжээнд 6 дээр дарвал хурдлуулна.

4.7 Shuffle
Шуффлэ гэдэг нь аудио файлыг ямар нэгэн дараалалгүйгээр энд тэндээс нь төхөөрөмжөөс тоглуулах тохиргоог хэлдэг. 9 дээр 2 секундээс илүүгүй дарахад төхөөрөмж Shuffle play on гэж хэлнэ. дахиад 2 секундээс илүүгүй дарахад Shuffle play off гэж тохиргоог хийдэг.

4.8 Repeating audio Files
рэпэат гэдэг нь тухайн тоглуулж байгаа файлыг дахин давтан сонсох тохиргоо юм. энэ командийг хийхдээ 8 дээр 2 секундээс илүүгүйгээр дарахад төхөөрөмж рэпэат он /repeat on/ гэж хэлнэ. дахиад 2 секундээс илүүгүйгээр дарахад төхөөрөмж repeat off гэж хэлдэг. энэ тохиолдолд тухайн аудио файл давтан тоглуулагдахгүй болно. хэрвээ он гэсэн байвал тухайн аудио номыг давтан сонсох болно.

4.9 аудио ном, мюзик файлыг хувьчилан сонсох
Хэрвээ таны сонсох аудио ном, мюзик файл 100 минутийн файл байвал тухайн файлыг тоглуулаад 8 дээр дарахад төхөөрөмж нь файл хэдэн хувь тоглуулаад байгааг хэлээд 0 - 99 хороонд тоо оруулна уу гэж хэлнэ. хэрвээ та 98 % буюу 98 гэсэн тоог оруулж ОК дарвал энэ файлын сүүлийн хэсгийг сонсох юм. эсвэл 50 гэж оруулвал файлын дунд хэсгээс эхлэн сонсох жишээтэй. Мөн та дахиад өөр хэсгийг сонсох болвол 8 дээр дарахад төхөөрөмж currently 50% гэж хэлээд enter % value  between 0 to 99 edit box гэж хэлнэ. ингээд та өөр хэсгийн тоо оруулж ОК дарж тухайн хэсгийг сонсоно.

4.10 тоглуулж байгаа файлын мэдээллийг сонсох
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 0 дээр дарж дараах мэдээллийг сонсоно. тоглуулж байгаа файлын нэр буюу current file name, тоглуулаад өнгөрсөн цаг буюу elapsed time, тухайн файлын нийт тоглуулах хугацаа буюу total playing time, олон файл идэвхижүүлэн тоглуулж байгаа тохиолдолд 160 файлын 2 дахь файлыг тоглуулж байна буюу 2 of 160 гэж хэлдэг. хамгийн сүүлд тухайн файл play эсвэл pause байгаа эсэхийг хэлдэг.

4.11 сонсож байгаа файлын мэдээлэл буюу tag information
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 0 дээр 2 секундээс илүүгүй дарахад төхөөрөмж media info dialog гэж хэлдэг. Үүний дараа дээшээ, доошоо заагчийг дарж дараах мэдээллийг сонсоно. title буюу файлын нэр, artist буюу зохиогчийн нэр, album буюу цомгийн нэр, genre буюу стилийн нэр гэх мэт мэдээлэл сонсож авна. зүүн, баруун заагчаар эдгээр мэдээллийг үсэглүүлэн сонсож болно. хамгийн сүүлд энэ диалогийг хаахдаа ОК дээр дарж хаана.

4.12 Equalizer setting буюу дууны түвшинг тохируулах
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 7 дээр дарахад төхөөрөмж normal буюу ингийн, rock, pop, classic гэж хэлж тооний дагуу дууны түвшин солигдоно.


4.13 playlist буюу өөрийн сонсох дуртай аудио файлыг жагсаалтанд оруулж хадгалах
play эсвэл ОК дээр дарж аудио ном, мюзик файлыг тоглуулсаны дараа 7 дээр 2 секунд илүүгүй дарахад төхөөрөмж successfully save playlist гэж хэлнэ. энэ нь дуу амжилттай жагсаалтанд хадгалагдлаа гэсэн үг юм. Ингэж оруулж хадгалсан дуунуудаа яаж сонсох вэ? мэню дээр дарж доош заагчийг дараад select playlist гэсэн сонголтийг хийж мэню, баруун заагч эсвэл ОК дээр дараад my playlist гэсэн диалогийг нээх болно. Үүний тулд баруун заагч, мэню эсвэл ОК дээр дарж дээшээ, доошоо заагчийг дарж дуугаа сонгоод мэню, баруун заагч эсвэл ОК дээр дарж хадгалсан дуунуудаа сонсоно.

4.14 playlist устгах
мэню дээр дарж доош заагчийг дарж select playlist гэсэн сонголт хийнэ. my playlist гэснийг мэню, баруун заагч эсвэл ОК товчлуураар нээгээд дээш, доош заагчийг даран плейлистийг сонгож, 3 дээр 2 секунд илүүгүй дарж төхөөрөмж delete playlist, yes, no гэж асуухад зүүн, баруун заагчийг дарж устгах бол yes устгахгуй бол no гэсэн сонголт хийж ОК дээр дарна.

4.15 mark information буюу тэмдэглэгээний тухай мэдээлэл яаж авах вэ?
марк инфо гэдэг мэню зөвхөн марк, войс мэмо, эсвэл хайлайт марк хийгдсэн аудио ном, DAISY ном, мюзик файл нээлттэй тохиолдолд мэню дотор доош заагчийг дарахад марк инфо гэсэн мэню идэвхижсэн байдаг. марк инфо мэню руу орохдоо мэню, баруун заагч эсвэл ОК дээр дарж орно. дараа нь дээшээ, эсвэл доошоо заагчийг дарж хийсэн тэмдэглэгээнүүдийг секунд, минут, цагаар нь сонгож ОК товчлуурийг дарж хийсэн марк, войс мэмо, эсвэл хайлайт маркуудийг сонсож болно. мөн марк инфо руу орж хэрэггүй болсон марк, войс мэмо, эсвэл хайлайт маркуудийг 3 дээр 2 секунд илүүгүй дарахад төхөөрөмж delete mark, voice memo, эсвэл highlight mark гэж асууна. Зүүн, баруун заагчийг дарж устгах бол yes, устгахгуй бол no гэсэн сонголт хийж ОК дээр дарна.

5. DAISY горим
BookSense дижитал плайр нь DAISY-ээр бичигдсэн ном, гарын авлага, сэтгүүл, бусад хэвлэмэл эх сурвалжийг уншдаг.

5.1 BookSense DAISY плайр ямар ямар DAISY их сурвалжийг уншдаг вэ?
BookSense дараах төрлийн DAISY эх сурвалжуудийг уншдаг.
* DAISY 2.0/2.02/3.0, DAISY XML/Digital Talking Book.
* ANSI/NISO Z39.86 2002, 2005.
* NLS contents. (3gp, AMR-WB+)
* RFB&D contents. (DAISY AudioPlus)
* Bookshare.org DAISY contents.
* NIMAS 1.1
* DRM: supports 2006 PDTB2 authentication.
* System Access Mobile Network content from Serotek.

 5.2 DAISY эх сурвалжийг яаж уншуулж эхлүүлэх вэ?
DAISY ном уншуулахын тулд тоглуулагчийн зүүн талын дээд хэсгийн хамгийн эхний горим солих товчлуур дээр дарж DAISY гэсэн горимийг сонгоно. тоглуулагч DAISY фолдэр буюу хавтасуудийг автоматаар ярьж эхэлнэ. Дээшээ, доошоо заагчийг дарж сонсох номоо сонгох, эсвэл ном байгаа фолдэроо идэвхижүүлж баруун заагчаар фолдэрийг нээж дээшээ, доошоо заагчаар номоо сонгон play эсвэл ОК дээр дарснаар ном уншигдаж эхэлнэ. номоо сонсож дуусах, эсвэл өөр ном сонсох болвол cancel дээр дарж буцаад ном болон фолдэрийн жагсаалт дээрээ ирнэ. зүүн заагчаар ном байгаа фолдэроо хааж баруун заагчаар нээж дээрхитэй адил номоо сонгож ОК дарна.
Анхааруулга: BookSense уншсан номын зогссон хэсгийг автоматаар санаж хадгалдаг тул үүнийг идэвхгүй болгохийг хүсвэл сонссон номоо cancel дээр дарж хаахдаа 2 секунд илүүгүй дарах хэрэгтэй Ингэхэд тоглуулагч нь : "Do you want to erase the current position? Press OK for 'Yes', press CANCEL for 'No'."  гэж асууна та ОК дээр дарвал номын зогссон хэсгийг санаж хадгалахгүй, cancel гэвэл зогссон хэсгийг санах болно.

5.3 pause буюу түр зогсоох
Сонсож байгаа номоо тор зогсоохдоо play дээр дарна. дахиад дарахад ном үргэлжлэн уншигдана.

5.4 DAISY номыг хэрхэн унших вэ?
дээшээ, доошоо заагчийг дарж level 1, level 2, phrase, paragraph, heading, Beginning or end of book  гэсэн горимуудаас сонгож зүүн, баруун заагчийг дарж бүлэг, хэсэг, өгүүлбэр, хуудас, сэдэв, дэд гарчиг, номын эхлэл төгсгөл гэж шилжүүлж сонгон сонсож мөн time interval гэсэн горимоор: 5, 10, 30 секунд 1, 3, 5, 10, 15, 20, 30 минут, 1 цагаар тохируулан, time гэсэн горим дээр сонгосон цаг, минут, секундээр номоо гүйлгэн сонсож болно.

5.5 Phrase буюу мөр мөрөөр, өгүүлбэр өгүүлбэрээр шилжин DAISY номыг сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар прэйз гэсэн горим сонгоод зүүн заагч: өмнөх мөр өгүүлбэр, баруун заагч: дараачийн мөр өгүүлбэрийг сонгон дарах гэх мэтээр мөр мөрөөр, өгүүлбэр өгүүлбэрээр ном уншигдана.

5.6 Paragraph буюу сэдэв агуулгаар шилжүүлэн сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар Параграп гэсэн горим сонгоод зүүн заагч: өмнөх сэдэв агуулга, баруун заагч: дараачийн сэдэв агуулгыг сонгон дарах гэх мэтээр сэдэв агуулгаар ном уншигдана.

5.7 Heading буюу дэд гарчигаас дэд гарчигт шилжин номоо сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар Хээдинг гэсэн горим сонгоод зүүн заагч: өмнөх дэд гарчиг , баруун заагч: дараачийн дэд гарчигийг сонгон дарах гэх мэтээр дэд гарчиг гарчигаар ном уншигдана.

5.8 Beginning or End of book буюу номын эхлэл төгсгөлийг сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар Бэгиннинг оор Энд оф бүүк гэсэн горим сонгоод зүүн заагч: хамгийн эхний гарчиг, баруун заагч: хамгийн сүүлийн гарчигуудад очиж сонсож болно.

5.9 time буюу тохируулсан секунд, минут, цагаар номоо сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэни дараа дээшээ, доошоо заагчаар тайм гэсэн горим сонгоод зүүн заагч: 5 секунд ухраах , баруун заагч: 5 секунд урагшлуулан дарж номоо сонсож болно. энэ 5 секунд гэсэн цагийн тохиргоог хийхдээ ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар тайм интэрвал гэсэн горим сонгоод зүүн, баруун заагчаар 5, 10, 30 секунд 1, 3, 5, 10, 15, 20, 30 минут 1 цаг гэх мэт сонголтоос сонгож буцаад тайм горимд очоод зүүн, баруун заагчийг дарахад ном таны сонгосон цаг, минут, секундээр ухарч урагшилж ном уншигдаж эхэлнэ.

5.10 level 1, level 2 буюу DAISY номыг бүлэг бүлгээр болон хэсэг хэсгээр сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар лэбэл 1 гэсэн горим сонгоод зүүн заагч: өмнөх бүлэг, баруун заагч: дараачийн бүлэг гэх мэтээр дурийн бүлгээ сонгон номоо уншина. ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар лэбэл 2 гэсэн горим сонгоод зүүн заагч: өмнөх хэсэг, баруун заагч: дараачийн хэсэг гэх мэтээр дурийн хэсгээ сонгон номоо сонсоно.

5.11 Page буюу хуудас хуудсаар номоо сонсох
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа дээшээ, доошоо заагчаар пэйж гэсэн горим сонгоод зүүн заагч: өмнөх хуудас, баруун заагч: дараачийн хуудас гэх мэтээр дурын хуудасаа сонгон номоо сонсоно. Анхааруулага: тухайн номонд хуудасны тухай мэдээлэл ороогүй бол пэйж гэсэн энэ горим идэвхижихгүй.

5.12 Page буюу хуудас сонгон унших
ОК дээр дарж номоо уншуулж эхэлсэний дараа тодорхой хуудас руу шилжихдээ 7 дээр дарахад ном түр зогсож төхөөрөмж Current page ##, total page ##, enter the page number to move to, edit box гэж хэлнэ. ингээд хуудасны тоог оруулж ОК дээр дарахад төхөөрөмж тухайн хуудаснаас эхлэн уншиж өгнө. хэрвээ тухайн номонд хуудасний мэдээлэл оруулаагүй бол there is no page information гэж хэлнэ.

5.13 Heading буюу дэд гарчиг дээр шууд очин унших сонсож байсан номынхоо сүүлд зогссон дэд гарчиг дээр шууд очих болвол 8 дээр дарж ном түр зогсож, төхөөрөмж: "Current heading ##, total heading ##, enter the heading number to move to, edit box" гэж хэлвэл дэд гарчигийн тоог оруулж ОК дээр дарахад тэр дэд гарчигийг уншиж эхэлнэ.

5.14 уншиж байгаа DAISY номын тухай нарийвчилсан мэдээлэл авах
номоо уншуулж эхэлсэний дараа 0 дээр 2 секунд илүүгуй дарахад төхөөрөмж daisy info dialog current mark ##, total mark ##   гэж хэлнэ. уншиж байгаа номондоо ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй бол 0 марк гэж хэлнэ. үүний дараа доошоо заагчийг дарахад хэдэн дэд гарчиг байгааг мэдээлнэ. ахиад доошоо заагчийг дарахад хэдэн хуудастайг хэлж өгнө. мөн доошоо заагчийг дарахад тухайн ном нийт хэдэн цаг, минут, секундийн бичлэг хийгдсэн тухай мэдээлнэ. дахиад доош заагчийг дарахад сонсож өнгөрсөн цаг, минут, секундийг мэдээлнэ. доош заагчийг дарахад сонсоогүй байгаа цаг, минут, секундийг мэдээлнэ. зүүн, баруун заагчийг дарж эдгээр мэдээллийг үсэг үсгээр, тоо тоогоор нэгд нэгэнгүйгээр сонсож болно. энэ DAISY инфо диалогийг хаахдаа ОК эсвэл cancel дээр дарна.

5.15 уншиж байгаа номоо хэр хэмжээнд уншиж байгаагаа шалгах
номоо сонсож байхдаа 0 дээр дарахад төхөөрөмж нь номын нэр, хуудас, дэд гарчиг, сонсож өнгөрсөн бичлэгийн цаг минут секунд, сонсоогуй үлдсэн цагийн бичлэг, ямар нэгэн марк буюу тэмдэглэгээ хийсэн эсэх зэрэг мэдээллийг сонсож болно. энэ мэдээллийг сонсоны дараа cancel дээр дарж хаана.


5.16 номоо хурдлуулж, удаашруулж, хэвийн хэмжээнд яаж сонсох вэ?
Хэрвээ та номоо удаашруулан сонсохийг хүсвэл 4 дээр товших маягаар дарна. хэрвээ хурдлуулан сонсох бол 6 дээр товших маягаар дарна. хэвийн хэмжээнд болгохдоо 5 дээр нэг даран сонсоно.

5.17 СД дээр бичигдсэн DAISY номыг BookSense руу яаж хуулах вэ?
 1. USB CД уншигчаа USB залгуураар BookSenseд холбоно.
 2. мэню товчлуур дээр дарахад төхөөрөмж "Daisy playback settings, dialog" гэж хэлнэ.
3.  доошоо заагчийг дарж "Import CD contents" гэсэн сонголтийг хийж мэню товчлуур, ОК эсвэл баруун заагчийг дарахад ном хуулагдаж эхэлнэ. хуулж дуусаны дараа номны нэр хэлэгдэж, уншихад бэлэн болно. ном хуулж байхад cancel дээр дарж болохгүй, тэгвэл BookSense-с USB СД уншигч салж ном хуулагдахгүй зогсоно.

5.18 марк, войс мэмо, ба хайлайт марк эдгээрийг DAISY номонд яаж хэрэглэх вэ?
DAISY ном уншихад эдгээр тэмдэглэгээнүүдийг өргөнөөр ашигласанаар: уншиж байгаа номынхоо зогссон хэсгээс үргэлжлүүлэн унших мөн номын хэрэгтэй хэсгийг тэмдэглэж явахад ач холбогдолтой чухал хэрэгтэй юм. дараах командуудийг ашиглана. 1 дээр дарсанаар марк, войс мэмо, эсвэл хайлайт марк үүсгэж оруулна. 2 дээр дарсанаар оруулсан марк, войс мэмо, эсвэл хайлайт маркууд дээр үүсгэсэн тоогоо оруулж шилжинэ. 3 дээр дарсанаар үүсгэсэн марк, войс мэмо, эсвэл хайлайт маркуудийг устгана,  9 дээр дарж марк, войс мэмо, эсвэл хайлайт марк гэсэн 3 тэмдэглэгээний горимоос сонголтоо хийнэ.

5.18.1 марк тэмдэглэгээг хийхэд дараахи командуудийг хэрэглэнэ.
play эсвэл ОК дээр дарж номоо уншуулсаны дараа 1 дээр дарахад төхөөрөмжөөс enter to the marked number to insert edit box гэж хэлнэ. өөрийн маркарлах тоог 1 – 1000-ийн дотор оруулаад ОК дээр дарж марк тэмдэглэгээ хийгдэнэ. марк тэмдэглэгээг нэмж хийхдээ 1 дээр дарж 1- 1000 дотор тоог оруулахдаа давхардуулахгүйгээр эсвэл буруу оруулсан тохиолдолд cancel дээр дараад арилгаж байгаад зөв тоог оруулан ОК дээр дарна. эсвэл төхөөрөмж өөрөө автоматаар тоог 1-1000 дотор оруулахаар идэвхижсэн байдаг тул шууд ОК дарж болно.

5.18.2 Войс мэмо буюу өөрийн дуу хоолойгоор санамж тэмдэглэгээ хийх
play эсвэл ОК дээр дарж номоо уншуулсаны дараа 9 дээр дарж switch to Voice memo setting гэсэн тэмдэглэгээний горим сонгоно. ингээд 1 дээр дарахад төхөөрөмж старт start Voice memo recording гэж хэлээд бичлэг хийж эхэлнэ. та өөрийн дуу хоолойгоор санамжаа хийгээд ОК дээр дарж бичлэгийг зогсооно. төхөөрөмж stop recording enter to the Voice memo number to insert edit box гэж хэлнэ. 1- 1000 дотор өөрийн тоог оруулаад ОК дээр дарж Войс мэмо хадгалагдана. Войс мэмо зөвхөн 40 секунд бичлэг хийх боломжтой.

5.18.3 хайлайт марк тэмдэглэгээг хийх
play эсвэл ОК дээр дарж номоо уншуулсаны дараа 9 дээр дарж highlight mark setting гэж горимоо сонгоно. үүний дараа 1 дээр дарахад төхөөрөмж start highlight mark гэж хэлнэ. ингээд аудио файлын хэрэгтэй хэсгээ сонсож байгаад ОК дээр дарахад төхөөрөмж end highlight mark, enter to the highlight mark  number to insert edit box гэж хэлнэ. 1- 1000 дотор тоог оруулан ОК дарна.
А
нхааруулга: Марк, войс мэмо, хайлайт марк эдгээр 3 тэмдэглэгээг хийхэд төхөөрөмж 1- 1000 хооронд дараалуулан тоог автоматаар оруулдаг тул заавал тоо оруулахгүйгээр шууд ОК дарж болно. хэрвээ та өөрөө 1-1000 хооронд тоо оруулах бол давхардуулж тоо оруулж болохгүй. уншиж байгаа номдоо нэмж Марк, войс мэмо, хайлайт марк зэргийг оруулахдаа 9 дээр дарж аль нэгийг сонгоод 1 дээр дарна. Үүний дараа 1-1000 хооронд тоог оруулж ОК дээр дарна.

5.18.4 Марк, войс мэмо, хайлайт марк тэмдэглэгээнүүд дээр яаж шилжих вэ?
эхлээд 9 дээр дарж тэмдэглэгээ хийсэн горимоо сонгож 2 дээр дарахад төхөөрөмж enter to the Mark, эсвэл voice memo, эсвэл highlight mark number move to edit box гэж хэлнэ. ингээд Марк, войс мэмо, хайлайт марк хийхэд оруулсан тоог оруулж ОК дээр дарж хийсэн тэмдэглэгээнүүд дээрээ шилжиж болно. эсвэл play эсвэл ОК дээр дарж файлыг тоглуулсаны дараа дээш, доош заагчийг дарж марк гэсэн сонголтийг хийж, хийсэн Марк, войс мэмо, хайлайт марк тэмдэглэгээнүүд дээрээ зүүн, баруун заагчаар шилжиж бас болно.

5.18.5 хийсэн Марк, войс мэмо, хайлайт маркуудийг устгах
9 дээр дарж тэмдэглэгээ хийсэн горимоо сонгож үүний дараа 3 дээр дарахад төхөөрөмж enter to the Mark number to delete гэж хэлэхэд устгах тэмдэглэгээний тоогоо оруулж ОК дээр дарж устгана. Төхөөрөмж нь mark, эсвэл voice memo, эсвэл highlight mark number has been deleted гэж хэлдэг. Хэрвээ 3 дээр 2 секундээс илүү дарвал delete all mark, эсвэл voice memo, эсвэл highlight mark гэж хэлнэ. зүүн, баруун заагчаар yes, no гэсэн сонголт хийж ОК дарахад бүх марк, эсвэл войс мэмо, эсвэл хайлайт марк нэгэн зэрэг устгагдана.


5.18.6 марк информатион
энэ мэнюг ашиглахийн тулд уншиж байгаа номондоо Марк, войс мэмо, хайлайт маркуудийг хийсэн байх ёстой бөгөөд аль нэг тэмдэглэгээг хийснээр энэ марк инфо мэню идэвхижнэ. номоо уншуулсаны дараа мэню дээр дарж доошоо заагчийг дарахад марк инфо гэсэн мэню идэвхижнэ. ОК дээр дарж мэнюг нээхэд төхөөрөмж Марк, войс мэмо, хайлайт маркуудийг цаг минут секундээр хэлж өгнө. дээшээ, доошоо заагчийг дарж тэмдэглэгээнүүдийг цаг минут секундээр дахин сонсох, мөн Марк, войс мэмо, хайлайт маркуудаас сонгон тэмдэглэсэн хэсгээ уншиж болно. Энэ марк инфо меню руу орж устгах Марк, войс мэмо, хайлайт маркуудийг сонгон 3 дээр 2 секунд дарахад төхөөрөмж устгахуу гэж асууна. зүүн, баруун заагчийг дарж yes, no гэснээс сонгож ОК дээр дарж устгаж болно.

BookSense DAISY уншигчийн танилцуулга, гарын авлагыг орчуулж бэлтгэсэн М. Цэнгэл

Мэдээлэл: Энэхүү DAISY уншигчийн дэлгэрэнгүй танилцуулга гарын авлагыг аудио хэлбэрээр буюу подкаст нэвтрүүлэгээс бүрэн эхээр сонсож аваарай!

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэд захирал,
төслийн зохицуулагч Ч.Алтанцэцэг
   утас: 98995293, email: ch_alt57@yahoo.com

ХТНС-ийн Брайль ба DAISY Ярьдаг номын төвийн номын санч  П.Оюунбаяр.  утас: 99167079

ХТНС-ийн DAISY ярьдаг номын студийн мэргэжилтэн М.Цэнгэл.   
         у
тас: 98884466, email: tsengel.tech@gmail.com,  tsengel.tech@hotmail.com


Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар Хотын нийтийн төв номын сан
утас: 70115705, email: ubplibrary@gmail.com, Web: www.pl.ub.gov.mn


No comments:

Post a Comment